Соён гэгээрлийн өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Соён гэгээрлийн өдрүүд болно

“Монсудар” компани энэ сарын 9-11-нд “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Уран зохиол, сонгодог урлаг, соёл, зан заншил, гүн ухаан, боловсролын утга учрыг танин мэдүүлэх, сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Монголын уран зургийн галерейд хийх гэж байна. Тус ажлын хүрээнд философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ, П.Батхуяг, Ч.Билигсайхан, Д.Галбаатар, Б.Батчулуун, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар илтгэл тавьж, уулзалт хийх аж. Мөн энэ үеэр М.Хайдеггерын “Байх ба цаг хугацаа”, Ц.Оюунгэрэлийн “Гэрт болсон яриа”, С.Молор-Эрдэнийн “Ар монголд орчин үе үгүйлэгдэнэ” дэлхийн сонгодог уран зохиолын сонсдог номын нээлт, залууст зориулсан үдэшлэг болох ба пянз сонирхогчид энэ өдрүүдэд солилцоо, худалдаа хийж болох юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж