Рэппэр 50 цент дампуурлаа зарлажээ

Хуучирсан мэдээ: 2015.07.14-нд нийтлэгдсэн

Рэппэр 50 цент дампуурлаа зарлажээ

 

Рэппэр 50 цент АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттэн дүүргийн шүүхэд дампуурал зарлан хамгаалуулах өргөдөл гаргажээ. Тэрээр 10-50 сая ам.долларын хөрөнгө, өртэй хэмээн шүүхийн баримт бичигт дурьдсан байна. Үүний зэрэгцээ нэгэн эмэгтэй секс бичлэгийн хэргээр 50 центийг шүүхэд өгч, таван сая ам.доллар нэхэмжлээд байгаа аж.

50 цент буюу Картер Жеймс Жексон нь 2003 онд “Get Rich or Die Tryin‍' цомгоо гаргаснаар дэлхий дахины хип хоп сонирхогчдын анхаарлыг татаж чадсан юм. Грэммийн шагналт реппер 50 цент үглэхээс гадна кинонд дүр бүтээж, олон төрлийн бизнес эрхэлдэг аж.

Өдгөө 40 настай алдарт реппер дэлхий дахинаа 30 сая гаруй цомог борлуулсан байдаг. Өнгөрсөн тавдугаар сард “Форбес” сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг 155 сая ам.долларт хүрсэн гэж мэдээлжээ.  

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж