Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйчилдэг аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг сунгаж шөнийн 04:00 цаг хүртэл ажиллах боломжтой болсон. Гэхдээ энэхүү захирамж нь орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудад хамаарахгүй.
Харин хуулинд нийцүүлж дээрх үйлчилгээг үзүүлэх газруудад тавигдах шаардлага, үнэ төлбөрийг тогтоосон шинэ журмыг боловсруулж байгаа бөгөөд аравдугаар сарын НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Ингэснээр энэ шийдвэр нь нийслэлийн иргэдэд цагт баригдалгүй орчин үеийн хотын жишгээр чөлөөт цагаа өнгөрүүлэх, жуулчдад үйчилгээгээ хүргэх таатай боломж бүрдэх юм байна.
Д.УУДАМ