Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.14-нд нийтлэгдсэн

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2015 оны 7 дугаар сарын 14-ний 09-21 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.

 Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

 агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.  Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар болон  говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Монголын тал нутгаар 27-32 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ  Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 7 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 17-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

14-нд ихэнх нутгаар, 15,16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн төв хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж