Дулаан болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийж байгаа учраас долдугаар сарын 13-ний 23.00 цагаас долдугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор авто замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах бөгөөд Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжийг сонгож зорчихыг Замын цагдаагийн газраас урьдчилан сануулж байна.
Г.ХОРОЛ