Айргийн тавд багтсан шандаст хүлгүүд

Хуучирсан мэдээ: 2015.07.13-нд нийтлэгдсэн

Айргийн тавд багтсан шандаст хүлгүүд

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айраг түрүү авсан хурдан хүлгүүдийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

Даага:

Гарааны зурхайгаас 232 хүлэг хөдөлжээ. Айргийн тавд багтсан хурдан ажнай

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Бадамгаравын Бадраагийн хүрэн халзан даага

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Магсарын Ариунбатын хээр даага

4. Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн даага

5. Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайн хонгор даага

Шүдлэн:

Нийтдээ 220 гаруй шүдлэн уралдах байсан ч 137 нь хасагдаж, 91 нь уралдсан юм.

1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор шүдлэн

2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан шүдлэн

3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Б.Баярсайханы хүрэн шүдлэн

4. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уяач Б.Баярдоржийн зурвас хүрэн шүдлэн

5. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн шүдлэн

Хязаалан:

Дээрх насанд 264 хязаалан уралдсан юм.

1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал хязаалан

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун хязаалан

3. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын сартай хүрэн хязаалан

4. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан хязаалан

5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн алдарт уяач Б.Бадраагийн хонгор хязаалан

Соёолон:

Соёолон насанд нийт 257 хурдан ажнай шандсаа сорихоор бүртгүүлсэн байсан ч 30 гаруй нь хасагдсан юм.

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд морь

2. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд морь

3. Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн хээр морь

4. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь

5. Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын хээр морь

Их нас:

Их насны морьдын уралдаанд 320 шандаст хүлэг тоосоо өргөлөө.

1. Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан морь

2. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд морь

3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга морь

4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар морь

5. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал морь

Азарга:

Газар, газрын 172 шандаст хүлэг энэ насанд уралджээ.

1. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Зэсвэгт хүчний 232-р ангийн уяач Ононгийн Батболдын хээр азарга

3. Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн Батбилэгийн зээрд бундан морь

4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат, аймгийн манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга

5. Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы хээр азарга

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж