Шинэ арсланд хоёр өрөө байр бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.13-нд нийтлэгдсэн

Шинэ арсланд хоёр өрөө байр бэлэглэжээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, Д.Азжаргал тэргүүтэй 512 бөх барилдсан. Тэгвэл энэ жилийн баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан хэнтийн аварга дэвжээний бөх, улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, түмэн олноо баясгасан билээ.

Тэгвэл өчигдөр Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны болон Хан Хэнтий хөгжлийн сангийн тэргүүн М.Хүдэрбаатар залуу арслан Э.Оюунболдод хоёр өрөө байр бэлэглэжээ.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж