Хятадын дээд шүүхийн орлогч дарга авлигад сэжиглэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.07.13-нд нийтлэгдсэн

Хятадын дээд шүүхийн орлогч дарга авлигад сэжиглэгдэв

 

Хятадын Ардын дээд шүүхийн орлогч дарга Си Сяомингийг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байна. Одоогоор түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн эсэхийг мэдээлээгүй байна. Өдгөө 61 настай Си Сяоминг 1970-аад оны үед Хятадын хойд хэсгийн Шенянг хотын цагдаагийн газарт ажиллаж эхэлсэн байв. Хожим нь 1982 онд Хятадын Ардын дээд шүүхэд шүүгчээр ажиллах болжээ.

 

Үүний зэрэгцээ Хятадын авлигатай тэмцэх газраас спортын холбооны орлогч даргас Сяо Тианыг мөрдөн шалгаж байгаа аж.

 

Хятадын дарга Си Жинпин авлигын эсрэг “дайныг” эхлүүлснээс хойш Коммунист намын өндөр албан тушаалтнаас авахуулаад цэрэг арми, бизнесийн салбарын олон хүн баривчлагдаад буй. Тухайлбал, өнгөрсөн сард Хятадын шүүх аюулгүй байдлын албаны дарга асан Жоу Юнканыг авлига, улсын нууц задруулсан зэрэг хэрэгт бүх насаар нь шоронд хорих ял оноосон билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж