Нинтендогийн захирал нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.07.13-нд нийтлэгдсэн

Нинтендогийн захирал нас баржээ

Японы видео тоглоом бүтээгч Нинтендо компанийн захирал Сатору Ивата 55 насандаа хорт хавдар өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр өнгөрсөн онд хорт хавдрын эсрэг мэс засалд орсоны дараа ажилдаа эргэн ороод байсан аж.

Сатору Ивата 2000 онд Нинтендо компанид программистаар ажилд орсноосоо хоёр жилийн дараа захирал нь болж чадсан амжилттай нэгэн байв. Тэрээр тус компанийг олон улсад танигдсан видео тоглоом бүтээгч болоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн тэрээр Нинтендо компанийг гар утасны тоглоомын салбарт хурдацтай өсөн дэвжихэд удирдан чиглүүлжээ.

Сатору Ивата таалал төгссөн мэдээлэл цацагдсаны дараа тус компанийн хувьцааны ханш өнөө өглөө 0.7 хувиар унасан байна. 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж