Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан барилдсан 512 бөхөөс ес давж түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Энхтөгсийн Оюунболдод Монгол Улсын арслан цол олголоо.
Түүнд Монгол Улсын арслан цолны үнэмлэх, тэмдэг, түрүү бөхийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. Мөн үндэсний хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Д.Бүрэнтөгс Төрийн тэргүүнээс шагналаа гардан авав.
Эх сурвалж: http://president.mn