Өвөө өврөө ухаж сэтгэлийн өглөг өглөө

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Өвөө өврөө ухаж сэтгэлийн өглөг өглөө

Өвөө өврөө ухаж ухаж уужуу сэтгэлийн өглөг болгон Цэрэнтогтох хүүд хандив өргөв. Хүүхээ хамт зургаа авахуулъя хэмээв

 

Өнгөрөгч сард Налайх дүүрэгт гэртээ байсан ах дүү 2 түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Газ дэлбэрсэний улмаас гэрт нь гал гарч, ах нь дүүгээ аварч байгаад өөрөө 80 хувь түлэгдсэн юм. Тэгвэл долдугаар сарын 1-ний өглөө үхлийн эрмэг дээр байгаа Цэрэнтогтох хүү Солонгос руу эмчилгээндээ явсан байна. Хагалгаа болон эмчилгээнд нийт 400 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа ч одоогоор 100 орчим сая төгрөг цугларсан байна. Эхний ээлжинд цугларсан мөнгөөрөө эмчилгээгээ эхэлж байхгүй бол биеийн байдал маш муу байна. Тиймээс иргэдийг боломжоороо мөнгө хандивлахыг хүсч байгаа аж. 

Утасны дугаар: 95955055

Дансны дугаар: Хаан банк 5018042275 Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж