Хүй долоон худаг шороотой байна

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Хүй долоон худаг шороотой байна

Үндэсний баяр наадмын хоёр дахь Хүй долоо худагт хурдан соёолон, дааганы уралдаан боллоо.

Энэ жил хур бороо багатай байсны улмаас Хүй долоон худагт ганц л удаа бороо оржээ. Тиймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос арга хэмжээ авч гурван километр газрыг долоон машин гарган усалсан байна. Өмнөх жилүүдэд зөвхөн шөнөөр л Хүй долоо худгийн ойр орчмыг усалдаг байсан бол энэ жил гантай байгаагийн улмаас өдрөөр давхар услахаар зохицуулалт хийсэн байна. Ямартай ч зохион байгуулах хорооныхон өөрсдийн зүгээс авах ёстой арга хэмжээг авч буй аж.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж