Муудсан махаар хуушуур хийсэн 80 зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Муудсан махаар хуушуур хийсэн 80 зөрчил илэрчээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд хөргөгч хөлдөөгчинд хадгалаагүй, амт үнэр орсон махаар хуушуур хийж иргэдэд худалдаалж байсан зөрчил цөөнгүй илэрч байгаа аж. Энэ талаар НМХГ-ын Улсын ахлах байцаагч Н.Одончимэгээс тодрууллаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаалж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтын явцад зөрчил илрэв үү?

-Наадмын хоёр өдөрт нийтдээ 80 гаруй зөрчил илрээд байна. Ихэнхдээ хөргөгчинд хадгалаагүй, бага зэрэг амт үнэр орсон махаар хуушуур, шорлог хийх зөрчил илэрч байна. Мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд хоол бэлдэж байсан зөрчлүүд ч илэрсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ 30 байцаагч ажиллаж байгаа бөгөөд дээрх зөpчлүүдэд нийтдээ 120 гаруй мянган төгрөгийн торгууль оногдуулаад байна гэлээ.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас наадамчин олныг хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарал болгоомжтой хянамгай хандахыг анхааруулж байна.

Д.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж