Хойд Солонгосын батлан хамгаалахын сайд Хён Ён Чолийг цаазалсан болохыг өнгөрсөн тавдугаар сард Сөүлийн тагнуулын агентлаг (NIS) мэдээлж байсан билээ. Тэгвэл Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг “Батлан хамгаалахын сайд Пак Ён Сик армийн дээд албаныхны хурал зарлалаа” хэмээн мэдээлсэн байна. Энэ нь Пак Ён Сик Хойд Солонгосын батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсоныг гэрчилжээ.
Батлан хамгаалахын экс сайд Хён Ён Чолийг хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-нд Хойд Солонгосын төрийн мэдээллийг агентлаг нэр дурьдсан аж. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Пхеньяньд олон хүний нүдэн дээр зенитын их буугаар буудаж цаазалсан гэж Сөүлийн тагнуулчид мэдээлсэн юм.
Хён Ён Чоль Пхеньяний удирдагч Ким Чен Уны оролцсон арга хэмжээний үеэр зүүрмэглэж, цэргийн зааварчилгаагаа өгөөгүй аж.
Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА