Нажиб Разакийн эхнэрийн дансыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Нажиб Разакийн эхнэрийн дансыг шалгаж байна

 

Малайзын мөрдөн шалгах албаныхан ерөнхий сайд Нажиб Разакийн эхнэрийн дансанд шилжин орсон хоёр сая ринггит буюу 529 сая орчим ам.долларыг шалгаж байна. Малайзын ерөнхий сайд Нажиб Разак төрийн хөрөнгө оруулалтын сангаас олон сая ам.долларыг хувийн дансандаа шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдээд буй юм. Гэтэл түүний эхнэр Росмах Мансурын данс руу энэ жилийн эхээр орон нутгийн банкнаас найман удаагийн шилжүүлгээр хоёр сая ринггит орсон нь хэнээс гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Энэ хэргийн улмаас Малайзын төв банкнаас Росмах Мансурын дансыг хааж, мэдээллийг нь шалгахаар болсон байна.

 

Малайзын төрийн өмчийн  2009 онд үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын “1MDB” компани нь 42 сая ринггит буюу 11.1 тэрбум орчим ам.долларын өртэй аж. Гэтэл тус компаниас ерөнхий сайд Нажиб Разакийн хувийн данс руу 700 сая ам.доллар шилжүүлсэн хэрэг дуулиан тариад байна.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж