Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Энэ даваанд улсын алдар цолтой бөхчүүдээс улсын аварга Г.Эрхэмбаяр уналаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Мондэй" ХК, "Таванхан" дэвжээний бөх улсын аварга Г.Эрхэмбаярыг Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Доржийн Анар давлаа. Харин улсын аварга Г.Эрхэмбаяр тахимаа өгөлгүй явчихлаа.
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин", ХЦ-0311, "Увс" нуур дэвжээний бөх улсын аварга Сүхбаатарын Мөнхбат Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн харцага Э.Баасандоржийг давлаа.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Бат-Өлзийгөөр дөрөв давлаа.
Архангай аймгийн Булган сумын харьяат, ХСИС-ийн "Соёмбо", "Макс" группийн бөх улсын гарьд Д.Рагчааг Ховд аймгийн Дарви сумын харьяат, "Ховд" ИХШХЕГ, "Дархан Ус суваг" компаний бөх Б.Тайван давж, тавын даваанд шалгаран үлдлээ.
Өвөрхангай аймгийн харьяат, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Доржпаламын Ганхуяг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат улсын арслан Д.Азжаргал нар учраа бөхөө давлаа.
Аймгийн хурц арслан А.Алтанхуяг улсын начин, олимпийн аварга Н.Түвшинбаяраар тавын даваанд үлдлээ.
4-ийн даваа:
1. Г.Өсөхбаяр дар.ав – Э.Элбэгбаяр а.н
2. С.Мөнхбат у.ав – Э.Баасандорж а.х
3. Г.Эрхэмбаяр у.ав –Д.Анар а.а
4. Д.Ганхуяг у.а –Н.Эрдэнэчулуун а.а
5. Х.Мөнхбаатар у.а – Д.Тангад а.а
6. Б.Ганбат а.а – Э.Даш а.а
7. Н.Батсуурь у.а – У.Батгэрэл а.а
8. Д.Азжаргал у.а – Д.Энхбаяр а.а
9. П.Бүрэнтөгс у.а– М.Еркебулан а.а
10. Д.Рагчаа у.г – Б.Тайван а.а
11. Н.Ганбаатар у.г– Б.Эрдэнэхүү а.а
12. И.Доржсамбуу у.г – Г.Ганжад а.а
13. Б.Гончигдамба у.г– Б.Батдорж а.а
14. Ш.Жаргалсайхан у.г – О.Хангай а.а
15. Ч.Санжаадамба у.з –Б.Бат-Өлзий а.а
16. Б.Сайнбаяр у.з – Бо.Батжаргал а.а
17. М.Өсөхбаяр у.з – Ч.Ганзориг а.а
18. Т.Санчир у.з – Б.Ганзориг ц.а
19. Б.Батмөнх у.з– Д.Амаржаргал а.а
20. Б.Соронзонболд у.з – М.Бадарч а.а
21. Л.Пүрэвжав у.х – Г.Баасандорж а.а
22. А.Цацабшир у.х – Б.Дэлгэрсайхан а.а
23. Ц.Содномдорж у.х – О.Гантулга а.х.а
24. Б.Пүрэвсайхан у.х – Ш.Шинэбаяр а.х.а
25. Ө.Даваабаатар у.х – Б.Одгэрэл а.х.а
26. Н.Түвшинбаяр у.х – А.Алтанхуяг а.х.а
27. Э.Оюунболд у.х –Ш.Мөнгөнбаатар а.х.а
28. Э.Энхбат у.н – Ч.Батчулуун у.н
29. Р.Пүрэвдагва у.н – Т.Баасанхүү у.н
30. Л.Гантулга у.н – Л.Цэрэнтогтох у.н
31. Ж.Чулуунбат у.н – Н.Батзаяа у.н
32. Б.Сангисүрэн у.н – Б.Амарзаяа у.н
Л.ХАЛИУ