Шадар сайд ая дуугаа өргөлөө

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Шадар сайд ая дуугаа өргөлөө

Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд олон соёл урлагийн үйл ажиллагаанууд болж байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр Монголын рок попын бүх одод Чингисийн талбайд чуулж, наадамчин түмэндээ баярын мэндчилгээ хүргэсэн юм. Харин энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх наадамчин олондоо ая дуугаа өргөлөө.

 

Сануулахад, Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн жил "Андууд" хэмээх амьд хөгжмийн тоглолтоо хийж байсан юм. Улстөрч, физикч, эдийн засагчаас бүрдсэн “Андууд" хамтлаг зургаан гишүүнтэй. Хамтлагийн ахлагч У.Хүрэлсүх, басс гитарчинаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Г.Ариунбуян, бөмбөрчнөөр Цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав, уран сайхны удирдаачаар “Айзам” хамтлагийн М.Хүрэлбат, хөтлөгчөөр Рок мангас гэгддэг Ч.Мөнхсайхан ажилласан юм. Тэд бүгд найзууд.

Ч.БОЛ

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх шинэ имижтэйгээр урлагийн тайзанд хөл тавилаа. Тэрбээр урлагийн хүн болох хүсэл, мөрөөдлөө анд найзуудтайгаа хамт 50 жилийн дараа биелүүлж байгаа нь энэ. Улстөрч, физикч, эдийн засагчаас бүрдсэн “Андууд “ хамтлаг өнгөрсөн бямба гаригт бие даасан тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Хамтлагийн ахлагч У.Хүрэлсүх, басс гитарчинаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Г.Ариунбуян, бөмбөрчнөөр Цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав, уран сайхны удирдаачаар “Айзам” хамтлагийн М.Хүрэлбат, хөтлөгчөөр Рок мангас гэгддэг Ч.Мөнхсайхан ажилласан юм. – See more at: http://www.unen.mn/content/41821.shtml#sthash.ymMnW0wM.dpuf

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж