Хятадад нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Хятадад нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

 

Хятадын зүүн эргийн Зежян мужийг Чан-хом нэртэй тэнгисийн шуурга дайрч, хөрсний нуралт үүсгэжээ. Тэнгисийн шуурганы хүч өчигдөр /VII.11/ 48 м/с хүрсэн байна. Шуурганы улмаас Хятадын албаныхан сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байв. Түүнчлэн Шанхайд 400 гаруй нислэгийг цуцалж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалжээ.

 

Өмнө нь “Линфа” тэнгисийн шуурганд бэлтгэн Хятадын Гуандун мужид пүрэв гаригт /VII.9/ сургууль цэцэрлэгийг хааж, галт тэрэгний үйлчилгээг зогсоосон байв.

 

Өмнөд Хятадын тэнгист жилийн энэ үед шуурга босох нь элбэг байдаг аж. Гэхдээ Хятадыг дайрсан энэ удаагийн шуурга 1949 оноос хойшхи хамгийн хүчтэйд тооцогдож байна.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж