Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн гурвын эхэллээ.
Өчигдөр болсон хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодсон. Тухайлбал, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шорооджээ.
Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд улсын цолтой бөхчүүдээс улсын гарьд Б.Гантогтох уналаа.
Мөн Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, "Бөх билэгт", "Дорнын цас" ХХК-ий бөх аймгийн арслан У.Батгэрэл Увс аймгийн Улаангомын харьяат, БХИС, "Гарьд зам" ХХК-н бөх улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихоор гурав давлаа.
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
Ч.БОЛ