Үндэсний сур харваа буюу халх харваанд эрэгтэй, эмэгтэй нийт 350 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна. Үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс тус тус 40 сум тавьж, аваргуудаа тодруулдаг. Хана харваа нь 60 сурыг 3 үе өрөх бол хасаа харваа 40 сурыг 2 үе өрж харвадаг.
Өчигдөр эхэлсэн халх харваанд харваачид эхний 20 сумаа тавьснаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хамгийн өндөр оноотой найман харваачид тодроод байна.
Эрэгтэй: 20 сумнаас
- Ш.Даваахүү – 19 (улсын мэргэн)
- Ш.Мягмар -19
- Б.Пүрэвдорж -19
- Б.Ёндон -18 (улсын мэргэн)
- Э.Цогтбаяр –18 (спортын мастер)
- А.Баттөр -18 (спортын мастер)
- Т.Очироо 18 (спортын дэд мастер)
- Л.Отгонбаяр –17 (гоц мэргэн)
Эмэгтэй: 20 сумнаас
- Д.Норжмаа –19 (улсын мэргэн)
- М.Мөнхцэцэг –19 (спортын дэд мастер)
- О.Чинзүрх –18 (спортын мастер)
- Б.Пунсалдулам 18 (спортын мастер)
- М.Мөнх-Амгалан – 18 (спортын мастер)
- Ө.Гантуул – 18 (залуу харваач)
- С.Энхтунгалаг – 17 (улсын мэргэн)
- И.Цэцэгмаа -17 (спортын мастер) тус тус эхний 20 сумнаас хамгийн өндөр оноог аваад байна.
Өнөөдөр Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг 08.00-12.00 цагийн хооронд болно. Ингээд хасаа харвааны адаг өрөг 12.00-13.40 цагийн хооронд болж, түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа 13.40-14.00 цагийн хооронд Сурын талбайд болох юм.
Ч.БОЛОР