Бяцхан миссүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Бяцхан миссүүд тодорлоо

Төв аймгийн Зуунмод сумын бяцхан охидын авьяас чадварыг нээх зорилгоор Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын ТОНХХ, хүүхдийн төлөө хэлтэс хамтран “Бяцхан мисс-2011” наадмыг зохион байгууллаа. Тус наадамд 5-6 настай 10 гаруй охин оролцож авъяас, чадвараараа өрсөлдсөн юм. Бяцхан мисс тэмцээн нь 2006 оноос хойш тасарсан байсныг энэ жил сэргээн зохион байгуулсан нь энэ юм. Тэмцээний тэргүүн байрт “Ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн О.Амин-Эрдэнэ тэргүүлж, бяцхан миссийн титэм зүүн алтан медалийн эзэн боллоо. Харин удаахь байрт “Дэгдээхэй” цогцолбор цэцэрлэгийн Т.Үүрийнтуяа, “Бүжинхэн” цогцолбор цэцэрлэгийн Б.Аминцэцэг нар шалгарсан байна. Мөн шилдэг бүжигчин охиноор Т.Үүрийнтуяа, шилдэг дуучин охиноор О.Амин-Эрдэнэ, шилдэг уран уншигчаар “Ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн Г.Ариунсувд, хамгийн гоё үндэсний хувцастай охиноор “Дэгдээхэй” цогцолбор цэцэрлэгийн Н.Сувд-Эрдэнэ нар шалгарсан байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж