“Ахыг аваръя” аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

“Ахыг аваръя” аян өрнөж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд А.Цэрэнтогтох хүүд туслах “Ахыг аваръя” аян өрнөж байна. А.Цэрэнтогтох нь дүүгээ галаас аварч улмаар биеийн 80 хувь нь түлэгдсэн БНСУ-ыг эмчлүүлэхээр зориод байгаа юм. Эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүссэн уран бүтээлчид, залуус дуулж бүжиглэж байгаа бол гадаадын иргэд мөн монгол дуу дуулж хандивын аянд оролцож байна.

Хүүгийн эмчилгээний нийт зардалд нийт 350-400 сая төгрөг шаардлагатай бөгөөд одоогоор 150 орчим сая төгрөг цуглараад байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж