Наадмын хуушуур 1000 төгрөг

Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

Наадмын хуушуур 1000 төгрөг

Энэ жилийн наадмын хуушуурны дундаж үнэ 1000 төгрөг байна. Бусад жилтэй харьцуулахад энэ жил хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ өргөн дэлгэр байсан юм. Иргэдийн хувьд ч наадмын зохион байгуулалт, худалдаа үйлчилгээний тал дээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоолны үйлчилгээ эрхлэгчид зориулалтын майхан, асарт ширээ сандал засан иргэдэд үйлчилж байна. Тав тух сайтай хэдий ч цаг агаар халуун, Төв цэнгэлдэх олны хөлд дарагдсанаас шороо тоос ихтэй нь хүндрэлтэй байгааг иргэд хэлж байв.

Өнгөрсөн жил 200 хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газарт зөвшөөрөл олгосон. Харин энэ жил иргэдэд энэ зөвшөөрлийг түлхүү олгохыг хичээжээ. Тиймдээ ч энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 орчим зөвшөөрлийг иргэдэд олгосон байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж