Дарханд ч бас “хятад” хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Дарханд ч бас “хятад” хэрэгтэй

Монголчууд бүгдээрээ дээд боловсролтой сэхээтнүүд болчихсон учраас мэргэжилтэй ажилтнуудын орон зайгаа бид гаднаас тэр дундаа Хятадаас авч байгаа нь нууц биш. Харамсалтай нь энэ байдал үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх магадлалтай байгаа талаар зарим эх сурвалж мэдээллээд эхэлсэн. Бас нэгэн баримт гэвэл Дарханд ч хятадууд шаардлагатай байгаа гэнэ. Учир нь Дархан 50 цогцолборын ажилд гурван хятад мэргэжилтэн хэрэгтэй болжээ. Монгол инженерийн ур ухаан “Дархан 50”-д дутаж л дээ. Ингээд бодохоор хятадгүй зүйл гэж байхаа больж байх шиг байна.  Бас хятадгүй салбар гэж үгүй болох нь ээ.

Б.Сэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж