Г.Тэмүүлэнгийн халтар азарга түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэнгийн халтар азарга түрүүллээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Газар газрын өнцөг булан бүрээс ирсэн шандас хурдан 193 азарга бүртгүүлж, гарааны зурхайгаас 172 азарга эргэжээ. Хурдан азарганы уралдаанд,

Түрүү. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азаргыг Монгол Улсын Манлай уяач Д.Эрдэнэчулууны уяж, 280 дугаартай Н.Пүрэвбаяр хүү унаж, хурдлуулан, түрүүлж, торгон жолоогоо өргүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгалаа.

Аманхүзүү. МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батболдын хээрийг Г.Отонбаяр хүү унаж, хурдлуулав.

Айргийн гуравт. МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэгийн зээрд бунданг Б.Буяндэлгэр хүү хурдлуулав.

Айргийн дөрөвт. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат,аймгийн манлай уяач Т.Болдбаатарын халиуныг С.Буджав хүү унаж, хурдлуулав.

Айргийн тавд. Ховд аймгийн харъяат Загджавын Мэндсайханы хээр чандман азаргыг Ж.Дашзэвэг хүү унаж, хурдлуулжээ.  

Харин айргийн таваас хойш,

6. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн хонгор.

7. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул М.Жаргалсайханы хул алаг.

8. Дорнод аймгийн Халхгол сумын алдарт уяач З.Химийнхүүгийн бор хонгор.

9. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уяач Э.Цогтсайханы бор.

 10. Төв аймгийн Сэргэлэн сумын  уяач П.Гөлгөөгийн буурал хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж