Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Монгол наадам бол тэнгэр хичнээн агуу, газар хичнээн уудам бэ гэдгийг хүн төрөлхтөнд ухааруулдаг гэдгийг сануулаад, үндэсний түүх, соёл уламжлалаа нандигнан өвлүүлж буй Монгол зондоо талархал илэрхийллээ. Монголын наадам дэлхийн наадам болсон гэдгийг тэрээр мөн цохон тэмдэглээд сайхан наадахыг хүсч “Миний Монгол мөнх оршиг” гэснээр үгээ төгсгөв. Үүний дараа Төрийн сүлд дууллыг эгшиглүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Л.ХАЛИУ