Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын нээлт тун удахгүй болно. Монгол төрийн Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж, Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа яг одоо болж байна. Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн хүргэх замд торгон цэргүүд хамгаалан хүргэсэн бөгөөд наадамчин олон хүндэтгэл үзүүлж байна. Төрийн тугийг 11.00 цагт албан ёсоор Төв цэнгэлдэхэд залж, 11.10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор нээж, хүндэтгэл үзүүлэх юм. Харин баяр наадмын нээлтийн тусгай хөтөлбөр 11.20 цагт эхлэх юм.
Л.ХАЛИУ