Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан азаргын уралдаан дөнгөж сая бариан зурхай руу эргэлээ. Хурдан азарганы уралдаанд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн шандас хурдан 193 азарга уралдах юм. Уралдаанд бүртгүүлсэн хурдан азарга нараас 20-30 тооны азаргыг тодорхой шалтгаанаар Хурдан морины комиссоос хассан байна. Хурдан азарга 28 км-т уралдах бөгөөд одоогоор нэг хүүхэд мориноосоо унасан мэдээлэл байна.
Д.УУДАМ