4 аварга, 7 арслан зодоглоно

Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

4 аварга, 7 арслан зодоглоно

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд зодоглох улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх бүртгүүлжээ.

Улсын алдар цолтой бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын 7 улсын арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын 7 улсын гарьд, Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага, Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин бүртгүүлсэн байна.

Харин зүүний магнайд гарч барилдана гэж байсан дархан аварга А.Сүхбат өчигдөр "Дүү аварга Г.Өсөхбаяр энэ жилийн наадамд зүүнийг манлайлаад барилдаг. Би дараа дараагийн наадмуудад зүүнээ тэргүүлэн барилдах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монгол бөхөд маань улс төр, хувь хүний ашиг сонирхол нөлөөлж байгаа учраас ийм шийдвэр гаргахад хүргэлээ” гэснээр зодоглоогүй юм.

Хүчит бөхийн нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд 12,00 цагаас эхлэх юм.

Л.ХАЛИУ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж