Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн хэргийг прокуороос шүүхэд шилжүүлсэн байна. Хүмүүсийн анхаарал баяр наадам руу шилжсэн хойгуур Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь чоно борооноор гэдэг шиг үйл явдал боллоо гэж зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг идсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Бүтэн жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаж буй энэ хэргийг ийнхүү шүүхэд шилжсэн байна.
Б.ЗУЛ