Буэнос-Айрос нислэг үйлдэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Буэнос-Айрос нислэг үйлдэж эхэлжээ

Өмнөд Америкийн  агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд нислэг үйлдэж эхэлжээ. Чилид галт уул оргилж эхэлснээс тус бүсийн агаарын замыг галт уулын үнсэн үүл бүрхээд байсан юм. Зарим жижиг онгоцны буудал хаалттай хэвээр байгаа ч Аргентины Буэнос-Айрос онгоцны буудал нээгдэж, нислэгээ үргэлжлүүлж эхэлсэн байна.

Сантьяго хотоос өмнө зүгт 800 км зайд орших  Чилийн Пуйеуэ галт уул өнгөрсөн баасан гаригаас эхлэн оргилж эхэлсэн юм. Галт уулын үнс нурам агаарын замыг бүрхсэнээс Чили, Сантьяго, болон Буэнос-Айросын нисэх онгоцны буудал нислэгээ зогсоосон бөгөөд Буэнос-Айросын агаарын тээврийн компанийн нэгэн ажилтны хэлснээр орон нутгийн болон олон улсын 60 гаруй нислэгийг цуцлаад байсан юм.

Чилийн галт уул идэвхжсэний улмаас  тус бүсийн  4000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Галт уулын үнс нурам голын усыг булингартуулж, эргийг сүйтгэж болзошгүй байгаа ажээ. Харин ойрын өдрүүдэд бороо орно гэсэн цаг агаарын мэдээ иргэдийг тайвшруулж байгаа гэнэ. Галт уулаас 100 зайд орших  Аргентины “Bariloche” рашаан сувиллын газар үнс нурамд битүү хучигдсан ажээ.  Салхины чигийн өөрчлөлт  үнсэн үүлийг сарниаж байгаа юм байна.

Чилийн Пуйеуэ галт уул 1960 онд асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас оргилж байсан юм байна.  Тус улс нь хамгийн идэвхтэй галт уулын орон бөгөөд 3000 гаруй галт уултайгаас 80 нь хэзээ хэзээгүй сэргэх магадлалтай гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж