Зуны дэлгэр цагаар хүмүүс хөдөө нутгийг зорьж, эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялдаг билээ.
Олны танил хүмүүст төрсөн нутаг руугаа явж, зарим нь уран бүтээлээ хийж байна. Зууны манлай дуучин Б.Сарантуяа өөрийн аяллын талаар фэйсбүүктээ бичсэн байна.
Тэрбээр “Бараг сар шахуу хугацаанд өөрийн этник “Олонхо” хамтлагтайгаа хайрт ээжийнхээ нутгаар аялж тоглолт хийгээд ирлээ. Якутын үндэсний Ысыах хэмээх баяр сайхан боллоо. Танилтай бол талын чинээ гэдэг шиг олон сайхан найз нөхөд монгол, буриад, якут, юкагир хүмүүс замд тосч уулзан тусалж байв” хэмээжээ.
Т.АНУ