Бөхийн холбооны тайлбарыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Бөхийн холбооны тайлбарыг дэмжлээ

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар зүүний магнайд Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргын хэн нь гарах вэ гэдэг дээр маргаан үүсээд байгаа. Өнөөдөр баяр наадмын бөхийн салбар хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Баяр наадмын бөхийн салбар хороо Монголын үндэсний бөхийн холбооноос өгсөн тайлбарыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр бөхөд наадамчин олон түмнээ хүндлээд эв найрамдалтай барилдахыг хүслээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос долдугаар сарын 8-ны өдөр мэдээлэл хийхдээ:

“Өнгөрсөн жил амжилтаараа Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлах шийдвэр гаргасан ч тухайн үед А.Сүхбат аварга зүтгэсээр зүүний магнайд гарсан. Г.Өсөхбаяр аваргын хувьд тухайн үед ард түмнээ хүндлээд баруун жигүүрт гарсан. Харин энэ жил хууль дүрэм, ёс журмынхаа дагуу явна. Тиймээс зүүний магнайг Г.Өсөхбаяр манлайлах юм. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.6.1: Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь… эрэмбэлнэ”

Энэ хүрээнд тооцвол Г.Өсөхбаяр даян аварга цолтой байхдаа Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгддэг байсан. Амжилтын хувьд Г.Өсөхбаяр гурван удаа найм давсан нь Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь тодорхой” хэмээн мэдээлсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж