Спортын эрдэмтэд Монголд

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Спортын эрдэмтэд Монголд

Азийн спортын менежментийн холбооны (AASM) VII их хурал ирэх долдугаар сарын 7-10-нд Улаанбаатар хотноо болох гэж байгаа билээ. Хуралд Азийн 14 орон болон Канад, АНУ, Австрали, Итали, Англи, Германы эрдэмтэн, судлаач, зөвлөхүүд ирэхээр мэдүүлгээ өгөөд байна. Тайваниас 50, БНХАУ-аас 13, Тайландаас 12, Малайзаас зургаа, Вьетнамаас дөрвөн төлөөлөгч ирэхээ зохион байгуулах хороонд мэдэгджээ. Мөн Сингапур, БНСУ, Японы спортын эрдэмтэн судлаачид Монголд хүрэлцэн ирэх аж. Манай улсаас тус чуулганы индэр дээрээс илтгэл тавихаа одоогоор 20 эрдэмтэн илэрхийлээд байгаа юм.

Хурлын үндсэн илтгэлийг “Лондон-2012 олимп болон паралимпийн бэлтгэл ажил, удирдлага, зохион байгуулалт”, “AASM-ын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Спортын аж үйлдвэрийн менежмент”, “Гуанжоу-2010 Азийн наадмын зохион байгуулалт, ач холбогдол, үр өгөөж”, “Спортын уралдаан тэмцээний менежмент”, “Монголын спортын салбарын хөгжил, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” зэрэг сэдвээр орон орны эрдэмтэд тавих аж. Мөн салбар хуралдааныг Лондон-2012 олимпийн наадам болон спортын арга хэмжээ, Нийтийн биеийн тамир, Орчин үеийн спортын хөгжил, Спортын эрдэм шинжилгээ, судалгаа, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн чиглэлээр явуулна.

Хурлын төгсгөлд AASM-ын VII их хурлын шилдэг илтгэгчийг шалгаруулах юм.

Зохиогчийн эрх:
 “Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж