Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ.
64 хурдан хязаалан бүртгүүлж, шандас юугаа сорихоор гарааны зурхай хөдөлснөөс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Загал түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын сартай хүрэн, айргийн дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор тус тус хурдаллаа.
Шүдлэн насны морьдын уралдаан 14.00 цагааc гарааны зурхайгаас хөдөлнө.
Гэрэл зургийг www.todmagnai.mn-с авав.
Ч.БОЛОР