Буудлагын эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Буудлагын эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай дэлхийн оюутны зуны "Универсиад" XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний долоо дахь өдөр буюу өнөөдөр(VII.10) эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд ОУХМ Э.Даваахүү 575 оноогоор VII, спортын мастер Э.Бадамгарав 572 оноогоор XV, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор XXIV байр эзэлж, багаараа мөнгөн медаль хүртлээ.

Баг тамирчдын хувьд долдугаар сарын 6-д болсон 50 метрийн сонгомол гар бууны дасгалд хүрэл медаль хүртээд байсан юм.

Дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ц.Өлзийбаяр нар ажиллаж байна.

Ийнхүү одоогоор манай баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж