Рамадан сарыг дуустал тулааны галыг зогсоов

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Рамадан сарыг дуустал тулааны галыг зогсоов

 

НҮБ-ын шаардлагаар Исламын шашины ариун Рамадан сарыг дуустал Йеменд агаарын цохилт, тулааныг зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхээр болжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ долдугаар сарын 17-ныг дуустал Йемений сөргөлдөгч талуудыг галаа зогсоохыг үүрэг болгосон байна.

 

Арабын хамгийн ядуу орон Йеменд  зөрчил мөргөлдөөн үүссэнээс олон сая хүн зовж зүдэрч буй юм. Йеменд Саудын Арабын тэргүүлсэн суннитын орнууд агаарын цохилт өгч эхэлсэн өнгөрсөн гуравдугаар сараас хойш 3000 гаруй хүн амь үрэгджээ. Суннитын орнууд Йемений засгийг түлхэн унагаасан шийтийн хоутис босогчдыг буулган авахаар агаарын дайралтыг эхлүүлсэн билээ.

 

НҮБ-ын мэдээлснээр Йемени 20 сая гаруй хүн амын 80 хувьд нь хүмүүнлэгийн тусламж хэрэгцээтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж