“МН17” ослыг олон улсын шүүхээр хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

“МН17” ослыг олон улсын шүүхээр хэлэлцүүлнэ

 

Малайзын “МН17” нислэгийг сүйрэлд хүргэсэн буруутныг тодруулах хэргийг олон улсын шүүхээр хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Малайз улсын зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүний хувиар дээрх хэргийг шийдвэрлүүлэх тогтоолын төслийг өргөн барьжээ. Малайзын өргөн барьсан тогтоолын төсөлд Австрали, Нидерланд, Бельги, Украин улсууд хамтарсан байна. Гэхдээ үүнд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд ОХУ хориг тавих эрхээ хэрэгжүүлж магадгүй гэнэ.

 

298 хүнтэй Малайзын онгоц өнгөрсөн оны долдугаар сарын 17-нд Украины зүүн хязгаарт пуужинд оногдон сүйрсэн юм. Онгоцны осолд Украины засгийн газар болон зүүн хязгаарын салан тусгаарлагчид бие биенээ буруутгаж буй.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж