Хаврын чуулган хаалтаа хийлээ.
УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтаа хийсэнтэй холбогдуулан үг хэлэхдээ “МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 9 дүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв. Тэгэхээр УИХ ээлжит бус чуулганыг хоёр асуудлаар зарлахаар төлөвлөсөн байна.
О.САР