Япон НАТО-гийн консерциумд нэгдэх хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Япон НАТО-гийн консерциумд нэгдэх хүсэлтэй байна

 

Япон улс НАТО-гийн пуужин байгуулах консерциумд нэгдэх хүсэлтээ байна. Японыг уг консерциумд нэгтгэх нь алсдаа Азид Токиогийн тэргүүлсэн батлан хамгаалахын нэгдэл байгуулах үндсийг тавина хэмээн үзэж АНУ дэмжиж байгаа гэнэ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь өнгөрсөн тавдугаар сард Японы тэнгисийн цэргийн офицерууд Гааг хотноо НАТО-гийн уулзалтанд оролцох үеэрээ консерциумын талаар судалж мэдсэн аж.  

 

“SeaSparrow” пуужин хөгжүүлэх консерциумд НАТО-гийн гишүүн 12 орон нэгдсэн байгаа аж. Консерциумыг анх 1968 онд АНУ тэргүүтэй дөрвөн орон нэгдэн байгуулжээ.

 

Япон улс нь дэлхий дээрх хамгийн дэвшилтэт цэргийн аж үйлдвэрлэлийн баазуудтай боловч зэвсгийн экспортын хоригоос болж зөвхөн дотоодын батлан хамгаалахад зориулан зэвсэг үйлдвэрлэдэг байна. Зэвсгийн экспортын хоригийг өнгөрсөн жил цуцалснаас хойш Япон Зүүн Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болжээ. Эдгээр орнууд Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн хиймэл арлуудыг бүтээн байгуулалтанд ихээр санаа зовнидог юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Шинзо Абе Филиппиний ерөнхийлөгчтэй цэргийн технологи, техник хангамж солилцохоор тохиролцсон юм. Мөн өнгөрсөн тавдугаар сард Малайзтай батлан хамгаалахын технологи, тоног хэрэгсэл нийлүүлэхээр яриа хэлцэлийг эхлүүлжээ.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж