Гар барилдаанаар аваргаа тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Гар барилдаанаар аваргаа тодруулна

“Хүннү 2220” гар барилдааны тэмцээнийг “Монголын Стронгмэн Армврестлинг” холбооноос зохион явуулах гэж байна. Уг холбоо нь 2009 онд байгуулагдсан   бөгөөд гар барилдааны спортыг эх орондоо хөгжүүлэх, улмаар олон улсын тавцанд өрсөлдөх монгол тамирчдыг бэлтгэх зорилготой ажээ. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг бэлэгшээн нэрлэсэн “Хүннү 2220” нээлттэй тэмцээн энэ сарын 11-нд “Гранд Хаан” Irish pub-ын гадна талбайд эхлэх ажээ. 95 кг-аас доош болон 95 кг-аас дээш хоёр жингийн ангиллаар болох уг тэмцээн насны хязгаар тогтоогоогүй гэдгээрээ онцлог юм. Мөн нээлттэй учраас гадаадын тамирчид ч оролцох боломжтой юм байна. Манай улсад шинээр хөгжиж буй энэ спортын арга хэмжээнд бяртай залуучуудаа идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа. Уг тэмцээнд түрүүлсэн тамирчин алтан цом, 400 мянган төгрөгийн шагнал гардах юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Tsetsens mining and energy”, “Дэлгэр цээл” компаниуд ажиллана.

Б.Мөнхзул

Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж