Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монголын анхны төрт улс Хүннү гүрний  2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Монгол Улсын нисэх хүчний салбарт ажиллаж буй нийт хамт олон, зочид төлөөлөгчид, наадамчиддаа өргөн дэвшүүлье.

Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэж, ололт амжилтаараа бахархан баярладаг.  Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг баяр наадмын босгон дээр бид сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ цаг мөчид ч нисэхийн салбарын түүхт 90 жилийн бүтээн байгуулалт, ололт амжилтыг дурсан ирээдүйн их хөгжил, үйл хэргээ хэлэлцэн наадаж байна.

Төрт ёсны их баяр цэнгэл-монгол наадам эх орны дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай!

Гийнгоон дуу талд цуурайтаж, нум сумын исгэрээ салхи зүссэн, бөхийн дэвээн наадмыг эзэгнэсэн Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!

 

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч                                      Ц.ЭРДЭНЭБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж