Төмсний нөөц дууссан, байцааны ургац оройтож гарсан шалтгаанаар өнөөдөр Монгол, Буриад төмсний нэг килограммын үнэ 1800 төгрөг бөөний үнэ нь 1600 төгрөг, байцааны үнэ 3000 төгрөг болтлоо өсчээ. Уг нь өнгөрсөн жилийн өдийд төмсний үнэ 1200 төгрөг, байцаа 700-800 төгрөгийн үнэтэй байсан юм. Хүнсний ногооны үнэ өссөн, дээрээс нь иргэдийн худалдан авах чадвар буурсан зэргээс борлуулалт ч муудсан гэж хүнсний ногооны худалдаачид ярьлаа.
Д.НЯМСҮРЭН "БАРС" ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХУДАЛДАГЧ
Монгол ногоогоо дагаад урд хөршөөс орж ирдэг Голланд үрийн төмс, байцааны үнэ ч 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Манжин, луувангийн үнэ ч 1500-2000 төгрөг болон өсчээ.
С.ОЮУНЧИМЭГ "БАРС" ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХУДАЛДАГЧ
Ингэж хүнсний ногооны үнэ өсөх болсон өөр нэг шалтгаан нь дотоодын үрийн төмсөө ОХУ-ын Буриад улс руу экспортлосонтой холбон тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо төмсний хэрэгцээг 100 хувь хангаж чадаагүй байж, гадагш нь гаргасан. Улмаар хүнсний ногооны үнэ өссөн гэлээ.
Д.УЛАМБАЯР