Инженер болон хөгжлийн судлаачдыг дэмжих лобби бүлэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Инженер болон хөгжлийн судлаачдыг дэмжих лобби бүлэг байгуулав

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Инженер болон хөгжлийн судлаачийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулав

Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, Үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталсан. Монгол Улсын аж үйлдвэржилтийн салбарыг хөгжүүлэхэд техник, технологийн мэргэжилтэй боловсон хүчин, тэр тусмаа үндэсний инженерүүдийн үүрэг, ур чадварын хөгжил чухал нөлөөтэй хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг Инженер болон хөгжлийн судлаачийн үйл ажиллагааг дэмжих  лобби бүлэг санаачлан байгуулж буйгаа албан ёсоор зарлав.

Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэг нь инженерийн боловсролтой учраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг болон Үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд  чухал ач холбогдолтой, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжтой хэмээн үзжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг Мэргэшсэн инженерийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд салбарын мэргэжилтнүүд, судлаачид болон холбогдох төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоос хуулийн төсөлд тусгах саналуудыг авч байгаа юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж