Байгаль экологид ээлтэй дэлхийн дэвшилтэд технологийг Монголд нэвтрүүлж байдаг тус компани үндсэн үйл ажиллагаанаасаа гадна нийгмийн тулгамдсан асуудал руу анхаарлаа хандуулан ажилладаг. Энэ удаа боловсролын салбар, тэр дундаа захын гэр хорооллын 72 дугаар сургуулийг сонгож, хамгийн хүндрэлтэй байдаг асуудлыг нь өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болсонд сургуулийн захиргаа болон эцэг, эхчүүдийн зүгээс талархаж байгаа аж.
Тус сургуулийн ОО ачаалал ихтэй байдаг тул зөвхөн бага ангийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид л үйлчлүүлдэг. Харин дунд болон ахлах ангийнханд “хаалттай” байдаг юм байна. Тиймээс Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл орчинд ямар ч хүндрэлгүй сурч боловсроход нь “АТМОР” компанийнхан анхаарч, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан дээрх асуудлыг нь шийдвэрлэхээр болсон юм.