
Үндэсний их баяр наадам Орхон аймагт албан ёсоор өнөөдөр эхлээд байна. Монголчууд баярын гурав хоногтоо наадмаа тэмдэглэдэг ч сонин хачныг нь бүтэн жилийн турш, дараачийн наадам хүртэл дурсаж ярьдаг ард түмэн.
Тиймээс ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс бэлтгэлийг нь эртнээс хангаж ажилладаг. Энэ жилийн тухайд Эрдэнэтчүүдэд Номин /NBHD/ телевиз баяр наадмын үйл ажиллагааг 9 дахь жилдээ шууд дамжуулан үзүүлэх гэж байна.
NBHD телевизийн хувьд дэлхийн техник технологийн дэвшил болох тоон технологи, НD форматаар нэвтрүүлгээ гаргах юм байна.Энэ жил манай хамт олон Улсын баяр наадмыг 7 сарын 10,11,-ны өдрүүдэд шууд дамжуулан үзүүлэхээр тусгай програм гарган бэлтгэл ажлаа хангалаа.
Шууд нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр Эрдэнэт Хивс ХК, Залуус хотхон, болон Грийн сити ХХК ажиллаж байна.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn