Нийслэлийн өрхийн 65 хувийг усны тоолуураар хангажээ. Сүүлийн саруудад тоолууржуулалтын ажил удаашралтай байгаа аж. Энэ онд л гэхэд нийслэлийн орон сууцны өрхийг 100 хувь тоолууржуулж амжихгүй юм байна. Ихээр бодоход 75 хувийг тоолууржуулахаар төлөвлөжээ.
Иргэдийн хувьд тоолууртай болсноор усны хэрэглээ нь хоёр дахин багасдаг аж. Задгайгаар усны төлбөрөө төлдөг тохиолдолд нэг хүн өдөрт 450 литр ус хэрэглэдэг бол тоолууртай болсноор 272 литр ус ашигладаг болж хэрэглээний хувьд хэмнэлт гарч байгаа аж.
Б.ЗАЯА