Мексикийн нэгэн жижиг тосгонд ийм хачирхалтай хурим болжээ. Тус улсын Оаксака мужийн жижиг загасны Сан Педро Хуамелула гэх тосгоны захирагч матартай “гэрлэсэн” байна. Тус тосгоны захирагчийн “сүйт бүсгүй” болох матрыг “Мариа Исабел” хэмээн нэрийддэг аж.
Гэхдээ энэ хуримын ёслол ердөө уламжлалт нэгэн ёслол бөгөөд загас, далайн амьтдыг элбэг дэлбэг байхыг бэлгэдэн жил бүр зохион байгуулагддаг юм байна. Энэ ёслолыг бүр 18 дугаар зууны үеэс уламжлал болгон зохион байгуулж иржээ.