Хуулиудыг “бөөндөв”

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Хуулиудыг “бөөндөв”

Чуулганы хуралдаан үргэжилж байна. Хуралдаанаар доорх хуулиудыг баталлаа.

-Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон баталлаа.

-Засгийн газрын өнгөрсөн зургадугаар сард өргөн барьсан Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг 87 хувийн саналаар баталлаа.

-Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн эээлийн хэлэлцээр”-ийг  81.1 хувийн саналаар баталлаа. Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх зээлийн хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 25 сая долларын хөнгөлөлтэй зээл авах аж.

-Засгийн газраас долдугаар сарын 3-ны өргөн барьсан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ө.Энхтүвшин “Дарханы бохирын асуудлыг шийдэхээр болж байгаа нь сайн хэрэг. Улаанбаатар хотын бохирын асуудлыг яах вэ. Энэ талаар хэн ч ярихгүй юм” гэв. Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн н.Эрдэнэцэцэг “Улаанбаатар хотын бохирын асуудлыг шийдэхэд анхаарч байгаа. Француудтай гэрээ байгуулах талаар ярилцаж байна. Гэрээг энэ жилдээ багтаан байгуулах байх” гэв. Үүний дараа санал хураалт явуулж, 84.9 хувийн саналаар “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг баталлаа.

-Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцууллаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Я.Содбаатар гишүүн тавьсан “Занарын эрэл хайгуул ямар төвшинд явж байгаа вэ” гэсэн асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид “ Эрдэнэс Тавантолгой компани гадны кампанитай хамтран ажиллаж байна. Эрлийг ажлыг тавантолгойн орд дээр хийж байгаа. Ер нь цаашдаа Монгол Улсын нүүрсний метан хийг ашигтай холбоотойгоор хулуьд өөрчлөлт оруулах шаардлага гарсан юм. Метан хийн эрэл хийхээр гадны дөрвөн компани саналаа ирүүлсэн. Занарын эрэл хайгуул хийхээр зургана компани тавьсан Дэлхийн нефтийн үнэ унасантай холбоотойгоор занарыг сонирхох сонирхол буурч байна” гэв. Үүний дараа санал хураалт явуулж, 72.7 хувийн саналаар уг хууль батлагдлаа. Ингэснээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлав.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж