Майкрософт компани 7800 ажилтнаа цомхотголоо

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Майкрософт компани 7800 ажилтнаа цомхотголоо

АНУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч корпораци Майкрософт 7800 ажилтнаа цомхотгожээ. Тус корпораци өнгөрсөн жил Нокиа компаниас худалдан авсан гар утасны бизнес уналтад орсны улмаас ойролцоогоор 7.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Ингэснээр ухаалаг утасны зах зээлд Майкрософт компанийн байр суурь ганхахад хүрлээ. Майкрософт ажилтнуудаа олноор нь цомхотгох явдал өнгөрсөн жилийн хугацаанд хоёр дахиа давтагдаж байгаа юм. Тодруулбал, одоогоос жилийн өмнө нокиа салбар нэгжийн 18 мянган  ажилтнаа  цомхотгож байсан аж.

Майкрософтын мэдэгдэлд дурьдагдсанаар цаашид тус компани гар утасны тоног төхөөрөмжийн салбарт бүтцийн өөрчлөлт хийж, менежментдээ анхаарал хандуулан шинэчлэлт хийх гэнэ.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж